Эрхүү мужид барьсан “Воронеж-М” пуужингийн довтолгооноос сэргийлэх радиолокацын станц  туршилтын 21 сарын хугацаанд мэдүүлсэн тодорхойлолтоо бүрэн хамгаалж чаджээ.

“ РЛС нь 2011 оны 10-р сард анхны нэвтрүүлэг явуулсныхаа дараа хятадын пуужингуудын хөөргөлтүүдийг урьдчилсан мэдээлэлгүйгээр тандахтай холбоотой байлдааны 6 ажлыг гүйцэтгэсэн” гэж академич А.Л.Минцын нэрэмжит радио-техникийн хүрээлэнгээс уламжлав.

“Барилга, угсралт болон монтажийн гол ажлууд ойролцоогоор нэг жилийг авсан. Дараа нь 2012 оны турш цогцолбор дээр урьдчилсан болон төрийн туршилтуудыг явуулсан.

Туршилтуудын дүнд “тактик-техникийн бүх даалгавруудын үндсэн шаардлагууд биелэгдсэн болох нь тогтоогдсон” . ОХУ-ын БХЯ-ны сайдын шийдвэрээр 2012 оны 12-р сард уг цогцолборыг нэг секторын бүрэлдэхүүнтэй туршилтын эргүүлд тавьсан.

“Воронеж-М” цогцолбор нь жилийн болон 9 сарын туршид байнгын залгаатай байна. Ингэснээр РЛС-ын үндсэн гол зорилт болох пуужингийн довтолгооноос хамгаалах системийн зогсолтгүй ажиллагааг хангана.