БНХАУ дэлхийн шинэ нөхцөлд гадаад улс төрийн стратегийг хөгжүүлэх шаардлагын дагуу ОХУ төдийгүй АНУ-тай харилцах харилцааг идэвхтэй хөгжүүлэх бодолтой байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Зечи өнөөдөр улс орныхоо ГХЯ-ны веб-сайтад нийтлүүлсэн өгүүллэгдээ мэдэгдэв.

Орос улс Си Зиньпиний БНХАУ-ын даргын албан тушаалд сонгогдсныхоо дараагаар айлчилсан анхны улс болсныг хятадын дипломат ажилтан тэмдэглэв. Айлчлал хятад-оросын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ажиллагааны үндэс суурийг бэхжүүлж хөгжүүлсэн юм. Орос улстай харилцах харилцаа хятадын шинэ үеийн удирдагчидийн гадаад улс төрийн стратегийн дагуу хөгжиж байгааг Ян Зечи тэмдэглэв.

Хятад, Оросын итгэлцэл үргэлж гүнзгийрч байна. Мөн худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны түвшин дээшилж, энергийн түншлэлийн үр дүнд чухал барилга байгууламжууд хөгжиж байна. Талууд олон улсын ба бүс нутгийн түүнчлэн эдийн засгийн нэн чухал асуудлаар үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулж байна.

Ян Зечи хятад-америкийн харилцааг хөндөж, «томоохон гүрэн улсуудын хооронд шинэ маягийн харилцаа тогтоох нь» мөн салбарын гол зорилт гэж тэмдэглэв. Ян Зечийн хэлснээр хоёр талын харилцаанд санал зөрөлдөөн гарах ёсгүй.

Харилцан хүндэтгэл, харилцан ашигтай хамтын ажилдлагаа түүнийг тодорхойлох ёстой. Си Зиньпиний АНУ-д хийсэн айлчлалын үеэр эдгээр зүйлийг Ерөнхийлөгч Барак Обаматай уялдуулан зохицуулсан юм.

Түүхийн сургамжийг харгалзан эрний хөгжлийн үндсэн чиглэлийг зөв үнэлж, Хятадын язгуур эрх ашиг дэлхийн өөр янз бүрийн улс орнуудтай нягт холбоотойг харгалзан зөв сонголт хийх нь зайлшгүй чухал гэж Ян Зечи онцлов.