Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани ГХ-ийн сайд Али Акбар Салехыг албан тушаалаас нь чөлөөлж, дэд ерөнхийлөгч болон Атомын энергийн байгууллагын удирдагчийн албан тушаалд томилсон тухай өнөөдөр ираны «Мехр» мэдээллийн агентлаг уламжлан мэдээллээ. Өчигдөр парламент шинэ ерөнхийлөгчээс санаачилж депутатуудаар батлуулах 18 сайдын 15-ыг нь батлав.

Ираны атомын энергийн байгууллага бол цөмийн энергийн салбарт улсын монопольт байгууллага болсон юм.

1997-2005-ны онуудад Салехи МАГАТЭ-гийн дэргэдэх Ираны төлөөлөгч байсан. 2007-2009 онуудад тэрээр Лалын хамтын ажиллагааны байгууллагын дэд Ерөнхий нарийн бичгийн даргын алба хашив. Салех 2009 оноос 2010-ыг дуустал Ираны Атомын энергийн байгууллагын удирдагч байсан юм.