Египетэд  өнгөрсөн лхагва гаригт болсон босогчид болон цагдаагийн мөргөлдөөний улмаас 525 хүн амиа алдасан тухай тус улсын эрүүл мэндийн яам уламжлав.

Өмнө нь египтийн эрх баригчид 421 хүн амиа алдсан болон 3,5 мянга гаруй хүн шархдаад байгаа тухай мэдээлж байсан.

Өмнө мэдээлснээр, хууль хамгаалагчидтай хурц тэмцэлд Египетийн ерөнхийлөгч засгийн эрхээс огцруулсан Мухаммед Мурсигийн талыг дэмжигч “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг дэмжигчид оролцсон.