2013 оны 9-р сарын 1-ээс 30-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын нийслэл Сөүлээс 30 км зайтай орших Сувон хотод дэлхийн анхны “EcoMobility World Festival” наадам болох гэж байгаа тухай “Енхап”агентлаг  уламжлав.

Уг арга хэмжээнд АНУ, Герман, Тайвань зэргийн дэлхийн 8 орны 39 үйлдвэрлэгчид оролцож, шинэтгэлийн экологийн цэвэр технологиор хийгдсэн авсаархан цахилгаан тээврийн хэрэгслүүдийг олны өмнө толилуулна.

Германы “Тоху“ үйлдвэр гурван дугуйтай “гурванмоболь” унадаг дугуйгаар оролцоно. Уг дугуйгаар гурван хүн зөөвөрлөх боломжтой бөгөөд нэг хүн нь дугуйны дөрөөг эргүүлнэ. Өмнөд солонгосын Samchuly болон Hyosung Motors үйлдвэрүүд өөрсдийн цахилгаан мобилуудаар оролцох юм.

Наадмыг зохион байгуулагчид цэнгээнт, соёлын хөтөлбөрүүдийг явуулахаар төлөвлөж байна. Тэд мөн төрөл бүрийн чуулган, тест-драйв болон мини-концерт зохион явуулах аж. Үзэсгэлэнгийн үзэгчид үзмэрийн тээврийн хэрэгслүүдийг тусгайлан зассан 4000 метр кв талбайтай дээр унаж үзэх боломжтой байх аж.