Энэ он гарсаар Японы нутаг дэвсгэрийн үлэмж хэсэгт маш халуун байгаа учир 103 хүн нас барж, 40 мянга гаруйг нь эмнэлэгт хэвтүүлсэн тухай өнөөдөр Онцгой байдлын яамны үүрэг гүйцэтгэгч Гал түймэртэй тэмцэх удирдах газраас мэдээллээ.

Энэ оны 7-р сард Японд цаг уурын байдлыг ажиглаж ирсэн түүхэнд хамгийн халуун сар болсон гэж үүний өмнө Үндэсний цаг уурын судлалын газраас зарлан мэдээлсэн билээ. Энэ долоо хоногт Японд халуун түүхийн дээд түвшинд хүрэв. Өмнөд Сикоку арлын Коти муж улсад Цельсийн шаталбараар 41 хэм халуун болжээ.

Гол төлөв 60 гарсан хүмүүс Японд халуунд нэрвэгдэж нас барсан байна. Олонхи нь бүгчим халуун байранд голдуу гэртээ халуунд цохиулжээ. Зарим нь цахилгаан энерги хэмнэхийн тулд гэртээ агааржуулагчийг санаатайгаар ажиллуулахгүй байсан гэж эрх баригчид мэдээлэв. Японы засгийн газар оршин суугчиддаа хандан халууныг тэсч гаран, эрүүл мэндээ хохироохгүй байхыг уриалав.