ОХУ-ын Алс Дорнодын Приморский хязгаарын 16 районд хар салхины уршгаар онц байдал зарласан билээ. Одоо 8 районд онц байдлын дэглэмийг цуцласан тухай хязгаарын засаг дарга мэдээллээ. Эдүгээ эрх баригчид аадар борооноос болж үүссэн үерт нэрвэгдэгсдэд нөхөх төлбөр төлж байна. Бүс нутагт зам, чухал барилга байгууламжуудыг сэргээж, голуудын голдрилыг цэвэрлэж байна. Приморский хязгаарын засаг дарга Владимир Миклушевский усанд автсан районуудад очиж, оршин суугчидтай уулзаж, сэргээн босгох ажлын явцыг биеэчлэн шалгах бодолтой байна. 7-р сарын сүүлч, 8-р сарын эхээр Приморье бүс нутаг хар салхи, аадар бороонд хоёр удаа нэрвэгджээ.