Иранд 1,8 триллион долларын өртөг бүхий нефтийн нөөцийг илрүүлсэн тухай өнөөдөр Мехр агентлаг Ираны нефтийн дэд сайд Ахмад Галебанийн мэдээллээс иш татан уламжлав. Дэд сайдын хэлснээр дэлхийн зах зээлийн нефтийн өнөөгийн үнийг харгалзан шинэ орд газруудын нөөцийн өртөг тогтоосон.

Энэ өртөг сүүлийн 100 гаруй жилд Иран улсаас гадаадад нефть нийлүүлж олсон орлогтой тэнцэж байна. Нефтиэ гадаадад нийлүүлдэг орнуудын байгууллагын мэдээлснээр энэ оны 7-р сард Иранд хоног тутам 2,68 сая баррель нефть олборлов. Сүүлийн хоёр жилд Иранд нийт 18,6 тэрбум баррель нефтийн нөөцтэй шинэ орд газруудыг олж илрүүлсэн гэж Галебани өгүүлжээ.

АНУ-ын хориг арга хэмжээ Ираны энергийн салбарыг шууд хамрасан боловч тус улс нефтиэ 30 улсад нийлүүлсээр байна гэж ираны мэдээллийн ISNA агентлаг улс орныхоо нефтийн сайд Ростам Гасемийн мэдээллээс иш татан уламжлан мэдээллээ.