Сирийн засгийн газар химийн зэвсгийг шалган байцаах олон улсын ажиллагааны болзолыг хүлээн зөвшөөрсөн тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Мартин Несирки мэдээллээ.

Түүний хэлснээр шведийн профессор Оке Селстремийн удирдсан хэсэг шинжээч ойрын үед Сирид хүрэлцэн очно. Шинжээчид Сирид бараг хоёр долоо хоног байх болно. Гэвч харилцан зөвшөөрөх үндсэн дээр хугацааг сунгаж мэднэ гэж Несирки онцлов.

Сирийн засгийн газартай тохиролцсон ёсоор НҮБ-ын шинжээчид Сирид химийн зэвсэг гурван удаа хэрэглэсэн гэсэн тааварыг мөрдөн байцаана. Шинжээчид сирийн хойд Хан-аль-Асальд очих юм.

3-р сарын 19-нд энд сөрөг хүчин зарин хий хэрэглэсэн гэж сирийн ба оросын эрх баригчид үзэж байна. НҮБ-ын шинжээчид химийн зэвсэг хэрэглэссэн эсэхийг л тогтоох ёстой. Чухам хэн хэрэглэснийг тогтоохыг оролдохгүй гэж урьд мэдээлсэн билээ.