«Хойд нутаг» гэгчийн хэрэг эрхлэх японы сайд энэ оны 9-р сарын 19-23-ны өдрүүдэд Курилын Кунашир, Итуруп арлуудад хүрэлцэн очих бодолтой байна гэж өчигдөр японы «Эн-Эйч-Кей» телевизийн компани мэдээлжээ. Улс төрч Курилын арлуудад сууж байсан япон хүмүүст тэнд түр аялах боломж олгох визгүй солилцооны хөтөлбөрийн хүрээнд хүрэлцэн очих юм. Энэ удаагийн аялал сүүлийн найман жилд японы сайдын Курилын арлуудад хийх анхны аялал болно. Японы дээгүүр албан тушаалтай улс төрч 2005 онд сүүлчийн аялал эдгээр аралд хийжээ. Тэр үед Окинава, Хойд нутгийн хэрэг эрхлэх сайд асан Юрико Коикэ Курилын арлуудад аялсан билээ.