Орос-хятадын «Энхийн ажиллагаа-2013» томоохон байлдааны сургууль ОХУ-ын Өмнөд Уралын Челябинск мужад өндөрлөж байна. Түүний гол зорилго террористуудын эсрэг хамтран явуулах ажиллагааны арга барилыг сургуулилахад оршив. Эдгээр хоёр улсын 1500 гаруй цэргийн албан хаагч байлдааны сургуульд оролцсон байна. Байлдааны сургуулийн ажиллагаа газар дээр ба агаарт явагдав. Түүнчлэн хятадын цэргийнхэн оросын цэргийн ахуй байдалтай танилцаж, оросын дуу дуулах ур чадвараа үзүүлжээ.