БНАСАУ, Өмнөд Солонгос хоёр хамтын Кэсон аж үйлдвэрийн бүсийн үйл ажиллагааг сэргээхээр тохиролцсоныг Москва сайшаан дэмжиж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны онц эрхт элчин сайд Григорий Логвинов мэдэгдлээ.

«Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжааж хэвийн болгох бүх арга хэмжээг бид сайшаан дэмжинэ» гэж тэрээр хэлэв.

Өчигдөр Умард, Өмнөд Солонгосын төлөөлөгчид хэлэлцээ хийж, хамтын Кэсон аж үйлдвэрийн бүсийн ажлыг сэргээх тухай хэлэлцээр байгуулав.Сөүл,Пхеньян хоёр долоо дахь хэлэлцээнийхээ үр дүнгээр тохиролцсон байна. Урьд өмнө Кэсоны асуудлаар зургаан удаа хийсэн хэлэлцээ амжилтгүй болсон.

Талууд Кэсоныг хаах асуудлыг хойшид тавихгүй амлалт харилцан өгөв. Түүнчлэн аж үйлдвэрийн бүсийг ажиллуулж эхлэхийн өмнө шалган байцаах ажиллагаа явуулахаар тохиролцсон байна.

Түүнээс гадна аж үйлдвэрийн бүсийн цаашдын үйл ажиллагааг авч үзэж хэлэлцэх Умард, Өмнөдийн хамтын хороог байгуулах тухай өмнөд солоногосын ХМХ-үүд уламжлан мэдээллээ. Тохиролцоог тодруулах өөр зүйлийг одоогоор мэдээлээгүй.