Японы Ерөнхий сайд Синзо Абэ улс орон нь Дэлхийн 2-р дайнд бууж өгсөний 68 жилийн ойг өнөөдөр тэмдэглэж байгаатай холбогдуулан японы цэргүүдийг оршуулсан токиогийн Ясукуни сүмд бэлэг өгөв. Абэ сүмд хүрэлцэн очихоос түдгэлзсэн байна.

Азийн орнууд Ясукуни сүмийг японы милитаризмын бэлгэ тэмдэг гэж үздэг. Япон ба хөрш орнуудын хооронд юуны түрүүнд Хятад, Өмнөд Солонгостой харилцааг доройтуулахгүйн тулд ерөнхий сайд түдгэлзсэн байх. Үүний хамт Абэ хэтдээ энэ сүмд очихгүйгээ батлан илэрхийлсэнгүй.

Харин өнөөдөр японы засгийн газрын хоёр сайд Ясукунид хүрэлцэн очив. Эдгээр нь нийгмийн аюулгүй байдлын асуудал эрхлэх Үндэсний комиссын дарга Кэйзи Фуруи, захиргааны хэрэг, зам харилцааны сайд Ёситака Синдо нар юм. Засгийн газрын гишүүний хувьд биш хувийн журмаар Ясукунид хүрэлцэн очсон гэж Синдо онцлов.

Ясукуни сүм Японы төлөө байлдан дайтсан цэргүүд, түүний дотор Токиогийн шүүхийн шийдвэрээр цаазаар авсан цэргийн гэмт хэрэгтнүүдийн дурсгалыг хүндэтгэх газар болжээ.