Москва египетийн улс төрийн бүх хүчинд хандан тэсвэр тэвчээртэй байж, шинэ хохирол хэлмэгдэл гаргахаас сэргийлэн сэрэмжлэхийг уриалж байна гэж Египетэд хүч хэрэглэх ажиллагаа ахин гаарсантай холбогдуулан хийсэн ОХУ-ын ГХЯ-ны тайлбарт өгүүлжээ.

Орос улс «үндэсний зөвшөлийн үндсэн дээр улс төрийн үйл явцыг сэргээх, өргөн яриа хэлэлцээ хийх» замаар египетийн бүх оршин суугчийн эрх ашгийн үүднээс ардчилсан шинэтгэлийг үргэлжлүүлэхийн төлөө байна гэж баримт бичигт өгүүлжээ. Өчигдөр Египетийн аюулгүй байдлын хүчин нийслэлийн хоёр талбайг «Лалын ахан дүүс» хөдөлгөөний ба огцоруулсан ерөнхийлөгч Мурсийн талынхнаас чөлөөлөх ажиллагаа явуулав.

Сүүлийн үейн мэдээнүүдээс харахад ажиллагаа хууль сахиулах хүчин, сөрөг хүчний хоорондын мөргөлдөөн болж хувирсаны уршгаар343 хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн шархдаж бэртэв. Египетийн цэргийн эрх баригчид улс орондоо нэг сараар онц байдал зарлалаа. Түүнчлэн нийслэл ба өөр томоохон хотуудад хөл хорих цаг тогтоожээ.

«Эрх чөлөө ба шудрага ёс» намын дэд дарга Исам Арьяныг оролцуулан «Лалын ахан дүүс» хөдөлгөөний найман удирдагчийг саатуулсан тухай Египетийн ДХЯ мэдээллээ. Цэргийн эрх баригчид хэт хатуу арга хэмжээ авч байна гэж Египетийн дэд ерөнхийлөгч Мухаммед эль-Барадеи үзэж, огцрох өргөдөл өгчээ.

Египетийн эрх баригчид хэлэлцээг үргэлжүүлэхийн оронд хүч хэрэглэхээр шийдвэрлсэнд сэтгэл дундуур байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгджээ. АНУ-ын засаг захиргаа болон өрнөдийн бусад улс Египетэд хүч хэрэглэх ажиллагаа явуулж байгааг эрс шүүмжлэв. Турк улс Египетэд болж байгаа хэрэг явдлыг аллага хядлага хэмээн нэрлэв. Египетэд иргэний дайны аюул тулгарсан гэж Иран мэдэгджээ.