Өнөөдөр Умард, Өмнөд Солонгосын төлөөлөгчид хэлэлцээ хийж, Кэсон хамтын аж үйлдвэрийн бүсийн ажлыг сэргээх тухай хэлэлцээр байгуулсан тухай сөүлийн ХМХ-үүд мэдээлэв. Сөүл, Пхеньян хоёр долоон удаагийн хэлэлцээнийхээ үр дүнд тохиролцов. Хэлэлцээр таван зүйл ангитай. Одоогоор баримт бичгийг тодруулж дэлгэрэнгүй мэдээлээгүй. Урд Кэсоны асуудлаар зургаан удаа хийсэн хэлэлцээ амжилтгүй болсон билээ.