Каирт мөргөлдөөнд 56 хүн хэлмэгдэж, бас 526 нь шархдсан тухай өнөөдөр Египетийн эрүүл мэндийн яам мэдээллээ.7 хүн амь үрэгдэж, 78 нь шархдсан гэж үүний өмнө тус яамны төлөөлөгч Ахмад аль-Ансари мэдэгдсэн билээ. Мөн 3 цагдаа амь үрэгдснийг ДХЯ батлав.Харин үймээний уршгаар 300 жагсагч амь насаа алдсан тухай «Лалын ахан дүүс» хөдөлгөөний удирдагчид мэдэгджээ. Тэдний хэлснээр цагдаагийн хүчин жагсагчдыг тараах ажиллагаа явуулж байгаа Рабиа аль-Адавия талбай орчимд буудлага хэдэн цаг зогсоо зайгүй үргэлжилж байна.