Засгийн газрын нэр хүндийг бэхжүүлэхийн тулд хятадын түшмэдүүд албаөн ёсны арга хэмжээнүүдийн зардлуудыг багасгах ёстой. Энэ тухай Хятадын КН-ын ТХ-ны мэдэгдэлд дурьджээ.

Хятадын КН-ын ТХ засгийн газрын бүх “арга хэмжээнүүдийг даруухан явуулж байхыг илүүд үзэн, тансаг, зарлага ихтэй зохион явуулахыг хориглов”. Мэдэгдэлд өгүүлснээр, ийм арга хэмжээнүүд нь “төрийн бус бүтцүүдийн зохион явуулж байгаа юм уу, аль эсвэл өндөр хөлстэй жүжигчдийн тоглолтуудын төлбөр тооцоог төрийн хөрөнгө мөнгийг ашиглан хийх нь зохимжгүй зүйл” гэжээ.

Хятадын шинжээчдийн үзэж байгаагаар, мэдэгдэлийг бүрэн эхээр нь нийтлэх болсон явдал нь “авилга болон үрэлгэн байдлын” эсрэг тэмцэхэд чиглэгдсэн гэж ИТАР-ТАСС агентлаг онцлон тмэдэглжээ.

Хятад улсад 2012 оны 12-р сараас энэхүү тэмцлийн кампанит ажил эхэлсэн. Тэр үед БНХАУ-ын КНТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпинь хятадын түшмэдүүдээс бүх түвшинд ажлын арга барилаа өөрчилж, ард түмэнд ойр байхыг шаардсан .