Хятад улсын Банкны Умард Солонгосын гадаад худалдааны банкны данснуудад үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан явдал нь Пхеньян дахь олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөв.

Ийм шийдвэр гаргасан нь Умард Солонгост бүс нутгийн нилээд хэдэн орнуудаас хүмүүнлэгийн төслүдийг санхүүжүүлэхэд саад учруулж байна гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн хөтөлбөрийн хэвлэлийн албанаас мэдэгдэв.

Уг хөтөлбөр нь одоогийн байдлаар Умард Солонгост хөгжлийн болон сэргээн босгох 9 хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм. Ихэнхи дипломат төлөөлөгчдийн газрууд Хятадын энэхүү арга хэмжээний улмаас санхүүжүүлэх хөрөнгөгүй болоод байна. Умард Солонгосоос мөнгөн гуйвуулга мөн ийм байдалд оржээ.

Хятад улсын Банк 5-р сарын 7-нд НҮБ-ын тогтоолтой холбогдуулан Умард солонгосын Гадаад худалдааны банкны дансуудад үйлчилгээ үзүүлэхийг зогсоосон.

Умард Солонгос нь 2012 оны 12-р сард хиймэл дагуултай пуужин хөргөсний дараа энэ оны 2-р сард цөмийн гурав дахь удаагийн туршилүт явуулсны дараа НҮБ-ын АЗ Пхеньяны хоригийг өргөжүүлэх хоёр тогтоол баталсан. Тухайлбал, тэдгээрт Умард Солонгосын пуужин-цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлж болзошгүй “хууль бус гэрээг” таслан зогсоохыг заасан.