Японы ерөнхий сайд Синдзо Абэ Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсан 68 жилийн ойн өдөр 8-р сарын 15-нд токиогийн Ясукуни хийдэд очих төлөвлөгөөгүй байна. Энэ тухай японы Киодо агентлаг өнөөдөр уламжлав.

Засгийн газрын тэргүүн Японы азийн хөршүүдтэйгээ, юуны өмнө Хятад, Өмнөд солонгостой харилцаагаа муутгахгуйн тулд хийдэд очихгуй байх шийдвэрийг гаргажээ. Абэ өөрийн танхимын бусад сайдуудад Ясукуни хийдэд очих эсэхээ бие даан гаргах тухай шийдвэрийг гаргасан байна.

Ясукуний хийдийн синтоин ариун шүтээн нь Японы байлдаж явсан цэргийнхний мөргөлийн газар. Тэнд 19-р зууны дунд үеэс эхлэн тулалдаанд амиа алдсан япончуудын нэрсийн жагсаалт хадгалагдаж байдаг.

Энэхүү жагсаалтанд Токиогийн шүүх ажиллагааны дүнд цаазын ял авсан цэргийн гэмт хэрэгтэнүүд ордог. Тиймээс Хятад, Өмнөд солонгос болон Азийн бусад орнуудад Японы албан ёсын хүмүүс Ясукуни хийдэд очиход милитаризмыг тахин шүтэж байна хэмээн эмзэглэн хүлээж авдаг.