Өнгөрсөн долоо хоногт Оросын Алс Дорнодын Амар мужийн усанд авахуулсан нутгаас нүүлгэсэн хүмүүсийн тоо бараг гурав дахин өсөн нэмэгдэж 12700-нд хүрэв. Тус мужийн бараг 2290 барилга байшин усанд авахуулсан тухай Оросын Онцгой байдлын яам мэдээллээ. Олонхи хүмүүс төрөл төрөгсөдийнхөө гэрт түр суух боллоо. Одоо 1600 хүн түр байранд байгаа. 93 түр байрыг мужид байгуулжээ. Өчигдөр Оросын Онц байдлын яамнаас хүмүүнлэгийн тусламжийн ачаа бүхий онгоцыг Москвагаас Благовещенск руу явуулав. Бүс нутагт аадар борооноос болж үүссэн үер ойрын үед туйлын түвшинд хүрч мэднэ.