Египетийн цагдаагийн газрын ажилтнууд Каирт жагсагчдыг буудаагүй гэж өнөөдөр тус улсын ДХЯ мэдэгдлээ. Нийслэлд ерөнхийлөгч Мурсийн талынхныг тараах ажиллагаанд оролцсон цагдаа нар дан нулимс асгаруулах хий хэрэглэсэн гэж тус яам батлан илэрхийлэв. Өнөөдөр Каирт Рабиа аль-Алавия талбайд мөргөлдөөнд 120 хүн хэлмэгдсэн гэж үүний өмнө «Аль-Жазира» телевизийн суваг эмнэлгийн тусламж үзүүлэх цэгийн мэдээллээс иш татан уламжлав. Эмч нарын урьдчилан мэдээлснээр олон зуун бүр хэдэн мянган хүн шархджээ. Энэ мэдээллийг одоогоор албан ёсоор батлаагүй байна.