НҮБ-ын мэргэжилтэнүүд Панамын эрх баригчдын илрүүлсэн умард солонгосын усан онгоцны зэвсгийн ачааг шалгаж эхлээд байна. Энэ тухай тус улсын БХЯ-ны сайд мэдэгдэв.

“Чхон Чхон Ган” хөлөг онгоцыг Панамын сувагт 7-р сарын 15-нд саатуулсан байна. Хилийн албаны мансуурулах бодис шалгагчид кубын зэсвэгнүүд болон МиГ-21 сөнөөгч онгоцны хоёр их бие байхыг илрүүлсэн. Кубын эрх баригчид Умард Солонгост засвар үйлчилгээ хийлгэхээр явуулсан гэж мэдэгдсэн.

НҮБ-ын шинжээчид АЗ-д илтгэл илгээхээр бэлтгэжээ. Үүгээр эл ачааг НҮБ-ын хоригийг зөрчсөн эсэхийг шийдэх юм. НҮБ-ын төлөөлөгчид Панамд дөрвөн өдөр болох бөгөөд умард солонгосын багийн гишүүн 35 хүнээс байцаалт авах юм.

Шалгалтын ажлыг Их Британи улсаас Өмнөд Солонгост сууж байсан Элчин сайд Дэвид Мартин Юден тэргүүлж байна. Нууц ачаа болох ялангуяа,агаараас эсэргүүцэн хамгаалах системийн хэрэгсэлүүд, үерийн системүүд, пуужингийн хушуунууд, дэлбэрэгчүүд, штабын удирдлагын машинуудыг 10 тонн элсэн чихрийн дор нуусан байв.