Челябинск мужийн Чебаркулийн цэргийн полигонд 7-р сарын 27-оос явагдаж байгаа орос-хятадын терроризмын эсрэг “Энхийн ажиллагаа -2013” сургуулилтууд нь олон улсын терроризмтэй тэмцэхэд цэргийн нисэхийг ашиглах нь үр ашигтай болохыг батлан харууллаа. Энэ тухай Цэргийн төв тойргийн төлөөлөгч мэдэгдэв.

Төлөөлөгчийн ярьснаар, 55 минутын хугацаанд нисэх хүчний болон мотобуудлагын туслалцаатай террористуудын баазыг устгажээ. Алан хядагчдыг устгахад ОХУ-ын Зэвсэгт хүчний Ми-8 МТ болон Хятадын армийн Ми-171 тээврийн нисдэг тэрэгнүүд оролцов.

Түүнчлэн сургуулилтуудад фронтын бөмбөгдөгч Су-24, хятадын армийн нисэх хүчний ЧЖИ-9W хоёр нисдэг тэрэг, Оросын Ми-24 хоёр нисдэг тэрэг оролцов.

“Энхийн ажиллагаа-2013” сургуулилтууд 8-р сарын 15-нд өндөрлөнө. Арга хэмжээнд хоёр талаас 1,5 мянга гаруй цэргийн албан хаагчид болон 250 орчим цэргийн нэгж техник байгаагийн дотор 20 нисэх онгоц, нисдэг тэрэгнүүд оролцож байна.