Оросын тамирчин Елена Исинбаева Москвагийн хөнгөн атлетын ДАШТ-ний алтан медалийг хүртлээ. Энэ бол дэлхийн хамгийн хүчтэй тулгуурт харайлтын тамирчин болохыг баталгаажуулсан түүний 3 дахь шагнал юм. Үүний өмнө тэр 2005, 2007 онуудад ДАШТ-ний аврага болж байсан.

Олимпийн хоёр удаагийн аврага түүний хувьд энэ удаа 4,89 метрийн тулгуурт харайлт ялалт авчирлаа.Лондонгийн Олимпийн наадмын аврага АНУ-ын тамирчин Женнифер Сур хоёрдугаар байранд орж, мөнгөн медаль авсан бол гуравдугаар байранд кубын тамирчин Ярислей Сильве оржээ.