Орос улсын Тээврийн яам Монгол улсын Зам, тээврийн яамтай Орос, Хятадын хооронд төмөр замын транзит ачаа тээврийн хөгжлийг үргэлжлүүлэх тухай хэлэлцэн тохиролцов. Энэ тухай ОХУ-ын Тээврийн яамнаас уламжилжээ.

Талууд энэхүү тохиролцоонд Орос-Монголын засгийн газар хоорондын худалдаа-эдийн засаг, шинжлэх-ухаан техникийн хамтын ажиллагааны асуудлаарх ажлын бүлгийн 9-р хуралдааны үеэр хүрчээ.

Түүнчлэн, хуралдааны үеэр орос-монголын яамдуудын хооронд ОХУ-ын хил орчмын бүс нутгуудад зорчигч болон ачаа тээврүүдийг явуулах журам тогтоох тухай протоколд гарын үсэг зурав. “Энэхүү протокол нь Орос, Монгол улсуудын хил орчмын бүс нутгуудын харилцааг нилээд хэмжээгээр хөнгөлөх боломжтой юм”гэж мэдээнд тэмдэглэжээ.