ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Игорь Моргулов Өмнөд солонгосын ГХЯ-ны Солонгосын хойг дахь энх тайван, аюулгүй байдлын тусгай төлөөлөгч Чо Тхэ Ёнтой өнөөдөр Москва хотноо Умард Солонгосын цөмийн тулгамдсан асуудлаар зургаан талт яриа хэлэлцээрийг сэргээх талаар хэлэлцэн ярилцана. Энэ тухай “Интерфакс” агентлаг ОХУ-ын ГХЯ-ыг иш татан уламжлав. Талууд Солонгосын хойгийн байдлыг намжаах асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна.

2009 онд зургаан талт яриа хэлэлцээрийг НҮБ-ын АЗ-өөс Умард Солонгосын баллистик пуужин хөөргөснийг буруушаан гаргасан мэдэгдэлийн хариу тэмдэг болгон зогсоосон юм. Яриа хэлэлцээрт хоёр Солонгос, Хятад, ОХУ, АНУ, Япон улс оролцож байна.