Дээрхийн гэгээн XIV Далай ламын хятад хэл дээрх сайтыг хакерууд эвдэн, компьютерын вирус халдаажээ. Энэ явдал нь сайтад орогчдод аюултай байж мэдэх юм гэж “Ройтер” агентлаг “Касперскийн лабораторын” антивирусын компаний судлаач Курт Баумгартнерын ярьсныг иш татан мэдээлжээ.

Мэргэжилтэн нь түвдийн цөллөгөнд байдаг засгийн газрын хятад хэл дээрх “Түвдийн төв захиргаа” нэртэй сайтыг хакеруудын үйл ажиллагаанаас чөлөөлөөгүй байгаа цагт сайтанд орохоос түдгэлзэхийг зөвлөсөн байна.

Хакеруудын зорилго нь Хятадад хүний эрхийн төлөө тэмцэл явуулдаг болон сайтанд олонтоо ордог идэвхтэнүүд байсан байж мэдэх юм. Ингэхдээ Далай лам англи, түвд хэл дээрх сайтуудад ороход аюулгүй байна гэж ажилтан хэллээ.

Шинжээчийн үзэж байгаагаар, хакерууд сайтыг эвдэн, Oracle Corp. корпорацын JAVA виртуаль машины аюулгүйн системийн эмзэг байдлыг ашиглан компьютеруудэд вирус халдаажээ. “Ройтер”агентлаг одоогоор “Oracle”-аас тайлбар авч чадаагүй байна.