Өмнөд Солонгосын удирдлага иргэддээ хандан энергийн сүлжээг сүйдэхээс сэрэмжлэхийн тулд ойрын өдрүүдэд цахилгаан энергийг хэмнэхийг уриалав. Сүүлийн өдрүүдэд тус улсад ер бус халуун байна. Зарим хотод Цельсийн шаталбараар бараг 40 хэм халуун байна.

Ийм нахцалд оршин суугчид агааржуулагчийг идэвхтэй хэрэглэж байгаа учир цахилгааны хэрэглээ эрс нэмэгдэв. Эрх баригчид цахилгаан энергийг хэмнэхийн тулд даваа гаригаас лхагва хүртэл улсын байгууллагуудад агааржуулагчийг ажиллуулахыг хориглов.

Түүнээс гадна засгийн газраас оршин суугчид ба дэлгүүр, үйлдвэрийн эздэд хандан аль болох бага хэмжээгээр цахилгаан хэрэглэхийг уриалсан юм. Халуунаас болж цахилгаан энерги тасалдаж мэднэ гэж үүний өмнө Өмнөд Солонгосын оршин суугчдад анхааруулсан билээ.