Өнөөдөр Бостоны шүүхэд энд террор үйлдсэн гэж сэжиглэгдсэн Жохар Царнаевад тусласан казахстаны оюутан Диас Кадырбаев, Азамат Тажаяков хоёрын хэргээр анхны сонсгол хийнэ. Мөрдөн байцаах ажиллагаанд саад тотгор учруулж, Царнаевын өрөөнд байсан гэрч баримтуудыг устгахыг оролдсон ял казахзстаны оюутнуудад ноогдуулав.

Казахстаны хоёр иргэн Массачусетс их сургуульд Царнаевтай танилцсан аж. Овоолсон хог дээр тэдний хаясан гэрч баримтуудыг АНУ-ын тусгай албадын төлөөлөгчид олсон байна. Тажаяков, Кадырбаев хоёр прокурорын газартай хамтран ажиллав.

Энэ оны 4-р сарын 15-нд Бостонд олон улсын марафон гүйлтийн үеэр хоёр дэлбэлэлт болсон билээ. Үүний улмаас 3 хүн амь үрэгдэж, 200 гаруй нь шархджээ. Царнаев Тамерлан, Жохар ах дүү хоёр террорын ажиллагааг зохион байгуулсан гэж үзэж байна. Жохарыг 4-р сарын 20-нд саатуулсан юм. Тамерлан цагдаа нартай буудалцаж шархдсаны уршгаар 4-р сарын 19-нд нас баржээ.