Япон улс «Солонгосын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг» болох Токто (Такэсима) арлуудад ор үндэсгүй өнгөлзөхөөс татгалзах ёстой гэж саяхан Японд олон нийтийн санал асуулгын үр дүнг нийтлэсэнтэй холбогдуулан Умад Солонгосын KCNA агентлагаас тараасан мэдээлэлд өгүүлжээ.

Санал асуулгын үр дүнгээс харахад эдгээр арлыг японы нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн дийлэнх олонхи оролцогч нь үзэж байна. Энэ нь «хөрш зэргэлдээ орнуудын нутаг дэвсгэрт хууль бус өнгөлзөж байгаа Японы бодлого түрэмгий шинж чанартай байгааг нотлосон» гэж Пхеньян үзэж байна.

Ингэснээрээ Токио улс орныхоо урьдын түрэмгий дэглэмийг зөвтгөж, өсвөр үеийнхнийг милитарист үзлээр хүмүүжүүлэхийг оролдож байна гэж KCNA агентлаг тэмдэглэжээ. Японы хуучныг баримтласан хүчин «Солонгосын хойг болон азийн өөр бүс нутагт Япон ахин цөмрөн орох ажиллагааг» бэлтгэж байна гэж тус агентлагийн мэдээлэлд өгүүлжээ.