Япон, Хятадын хоорондын харилцаанд гарсан зарим нэг асуудал хоёр талын харилцааны ерөнхий байдалд нөлөөлөх ёсгүй гэж өнөөдөр Японы ГХЯ мэдэгдлээ. Япон-хятадын харилцаа «хоёр орны хувьд нэн чухал юм.Цаашдын хөгжил нь хоёр орны төдийгүй бүс нутгийн ба дэлхийн хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолд нийцэнэ гэж ГХЯ-ны мэдэгдэлд тэмдэглэжээ.

Өчигдөр япон-хятадын найрамдах гэрээнд гарын үсэг зурсны 35 жилийн ойг тохиолдуулан энэ тухай мэдэгдсэн байна. Хоёр орны хоорондын урт хугацааны тогтвортой сайн хөршийн харилцааны хөгжил «хоёр орны ба ард түмнүүдий нь язгуур эрх ашигт нийцэж, Ази, даян дэлхийн энх тайван, тогтонги байдал, хөгжилд нийцэж байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан төлөөлөгч Хун Лэй бас мэдэгдсэн билээ.

Хятад-японы харилцаанд түвэг бэрхшээл гарсан. Талууд тулгарсан асуудлуудыг зүй ёсоор шийдвэрлэж, харилцааг хэвийн хөгжих голдрилд буцаах ёстой» гэд Хун Лэй тэмдэглэн хэлжээ.