Сирид үнэн чанартаа иракийн хувилбар давтагдан хэрэгжиж байна. Лалынхны террорын ажиллагаа гаарч мэднэ гэж алжирын улс төр судлаач Ясен Зенати «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Өрнөдийн орнууд хөндлөнгөөс оролцож байгаа нь үүний гол шалтгаан болсон.

Эдгээр улс үйл ажиллагааныхаа хор уршгийг сайтар эргэцүүлэн бодохгүй байна гэж тэрээр тэмдэглэв. Сирид хийх дайн ямар аюул өөрсөнд нь учруулахыг АНУ Афганистанд дайн хийснийхээ дараа ойлгож байна.Одоо Вашингтон Сирид туслах буюу тус улсад «Аль-Каидагийн» террорын бүлгүүдийн ажиллагааг идэвхжүүлэхээс аль нэгийг нь сонгож авах ёстой гэж Зенати хэллээ.

Сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэх нь зайлшгүй чухал гэж Франц улс мэдэгдэж, зэвсэг нь «Аль-Каидагийн» зэвсэгт этгээдүүдийн гарт орохыг ухамсарлахгүй байна. Одоо Парис саналаа биелүүлэхээс татгалзах боломжийг эрэж байна гэж алжирын шинжээч тэмдэглэв.