НҮБ-ын химийн зэвсгийн талаархи хэсэг шинжээчийн Сирид хийх айлчлалыг тодорхой бус хугацаагаар хойшлуулсан тухай мэдээлэл үнэн биш байна гэж НҮБ-ын төлөөлөгч Эдуардо дель-Буэй Нью-Йоркод сэтгүүлчдэд мэдэгдэв. Шинжээчид Гаагад «логистикийн асуудал дээр ажиллаж байна» гэж тэрээр хэллээ.

Сирийн засгийн газар 3-р сарын 19-нд улс орны нь хойд хэсэгт Хан аль-Асалд зарин хорт хий хэрэглэсэн хэрэг явдлыг мөрдөн байцаахын тулд НҮБ-ын химийн асуудлын талаархи шинжээчдийг урьсан билээ.

Гэвч хожим НҮБ-ын төлөөлөгчид сирийн сөрөг хүчний шаардлагаар өөр хоёр цэгт шалган байцаах ажиллагаа явуулахаар тохиролцов. НҮБ-ын дэргэдэх Оросын төлөөлөгчдийн газар оросын шинжээчдийн Хан аль-Асалд хийсэн шинжилгээ судалгааны тухай илтгэлийг 7-р сарын 9-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд уламжилжээ.

Тэнд самуун дэгдээгчид зарин хорт хий хэрэглэснийг оросын шинжээчид тогтоов. Сири улсад химийн зэвсэг 13 удаа хэрэглэсэн тухай мэдээлэл НҮБ-д ирээд байна.