Египетийн ДХЯ огцоруулсан ерөнхийлөгч Мурсийн талынханы лагерь орших Каирын Рабаа аль-Адауия сүм орчмын хорооллын оршин суугчдад хандан гэр орноо орхиж явахыг уриалав. Орон нутгийн ХМХ тэмдэглэснээр хүчний байгууллагууд лалынхныг талбайгаас шахан зайлуулах ажиллагаа явуулах бэлтгэл хийж байна.

Түүнчлэн «Лалын ахан дүүс» хөдөлгөөний талынхнаас байшингуудын дээврийг чөлөөлөхийг орон сууцны байшингуудын эздээс шаардсан байна. Тэндээс мэргэн буудагчид цагдаа нарыг буудаж мэднэ гэж хүчний байгууллагынхан үзсэн юм. Рабаа аль-Адауия сүмийн ойролцоо байгаа Мурсийн талынхан галт зэвсэгтэй гэсэн мэдээлэл Египетийн ДХЯ авчээ.

Түүнээс гадна өөр газарт түр нууж шилжих боломжгүй оршин суугчдаас цонх, хаалгаа сайн хаахыг хүсэв.