Египтийн эрх баригчид даваа гаригт огцорсон ерөнхийлөгч Мурсигийн талынхны хийж байгаа эсэргүүцэлийн жагсаалыг тараах төлөвтэй байгаа тухай Франс пресс агентлаг уламжилжээ. Би-би-сигийн Египтийн БХЯ-ны эх сурвалжийг иш татан мэдээлснээр, эл ажиллагааг үүр цайх үеэр хийх гэж байгаа бөгөөд одоогоор полицынхан ямарч идэвхи гаргаагүй байна. Хотын зүүн хэсгийн Рабаа аль-Адавия сүмийн дэргэд болон баруун хэсгийн ан-Нахда талбай дээр лалын сөрөг хүчнийхний хуарангууд байрлаж байна.

Мухаммед Мурсигийн талын “Лалын ахан дүүс” хөдөлгөөн өмнө нь цус асгаруулах тулалдаан болж мэдэх тухай сэрэмжлүүлсэн. 7-р сарын 3-ны өдөр Мурсийг тус улсын ерөнхийлөгчөөс огцруулсан бөгөөд тэр үед гарсан бослогын үеэр 250 хүн амь үрэгдсэн. Тэдний дийлэнхи нь Мурсигийн талынхан байсан.

Өмнө нь “Лалын ахан дүүс” хөдөлгөөнөөс хийсэн мэдэгдэлд “төрийн удирдагчдын эсрэг” эргэлт хийхийн тулд Египт даяар бүх нийтийн хүчийг “хувьсгалыг үргэлжлүүлэхийн тулд” төвлөрүүлэх ёстой юм гэжээ. Тэд гудамжны эсэргүүцэлүүдийг үргэлжүүлэх төлөвтэй байна. Баасан гаригт “Лалын ахан дүүс” төлөөлөгчид каирын Тахрир талбайг эзлэн авахаар бэлтгэж байна.