Филиппинд даваа гаригт ”Утор” нэртэй далайн хар шуурга дайрсны улмаас 20 гаруй хүн сураггүй алга болоод байна. Хүчтэй шуургыг хүчтэй салхи, аадар бороо дагалдсаны улмаас тус улсын нийслэл хот Манил төдийгүй, алслагдсан далайн эргийн хотдуу нэрвэгдээд байна.

Лусон арлаас тэнгист гарсан далайчид бүгд сураггүй болоод байгаа тухай орон нутгийн ХМХ-үүд уламжилжээ. Хар салхи орон нутгийн цагаар өглөөний 03:00 дайрчээ. Салхины хүч цагтт 200 км хүрч байв. 8:30 минутад хар салхи Нуэва-Виская муж хүрсэн байлаа. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр шуурга Филиппины хойд хэсгийн ялангуяа, Өмнөд-Хятадын тэнгисийн дүүрэгт өдөржин шуурах төлөвтэй байна.