ОХУ-ын БХЯ-ны сайд, армийн генерал Сергей Шойгу танкийн биатлон тун удахгүй цэргийн спортын шинэ төрөл болно гэдэгт итгэл дүүрэн байна. Танкийн биатлоны тэмцээн энэ жил анх удаагаа зохиогдсон. 8-р сарын 12-17-ны өдрүүдэд Москва орчимд явагдах сүүлийн шатны уралдаанд ОХУ, Армени, Беларус болон Казахстаны багууд оролцоно. “Танкийн биталон нь спортын шинэ төрөл болж чадна гэдэгт би найдаж байна “гэж тэр Вашингтонд хийсэн айлчлалынхаа тухай сэтгүүлчдэд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Тэрээр ирэх жил энэ төрлөөр зохиогдох тэмцээнд Итали, Герман болон АНУ-ын багуууд оролцох боломжтой гэж онцлон тэмдэглэв.