Энэтхэгийн цэргийнхэн тус улсад анх удаагаа бүтээсэн цөмийн шумбагч завийг нээлттэй тэнгист туршихад бэлэн болоод байна хэмээн Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх мэдэгдэв. “Энэ бол Энэтхэг улсын мэдээллийн технологийн шинэ боловсруулалтанд хүрсэн гайхамшигтай дэвшил юм” гэж тэр онцлон тэмдэглэв. Туршилтуудын дараа цөмийн шумбагч “Арихант” онгоцыг зэвсэгт хүчинд шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Эл явдал аль болох ойрын үед болно гэдэгт итгэлтэй байгаагаа Сингх илэрхийлжээ.