Герман улс америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлагийн өмнө тавьдаг тэргүүн зорилтуудын нэг нь ажээ. Холбооны БНУ-ын гадаад бодлого, эдийн засгийн тогтвортой байдал болон юуны түрүүнд Персийн булангийн орнууд руу зэвсэг экспортлох зэрэг асуудлууд нь Вашингтоны сонирхолыг ихэд татаж байна гэж ням гаригт долоо хоног тутмын “Шпигель”сонин уламжилжээ. Эдгээр дүгнэлтүүдийг Эдвард Сноудены америкийн тагнуулын албаны нууц мэдээллүүдийн ээлжит шинэ илчилэлтүүдээс хийжээ. 4-р сараар бичигдсэн баримт бичгүүдийн өгүүлж байгаагаар, америкийн тангуулын алба өөрсдийн зорилгуудыг таван онооны шатлалаар дүгнэдэг байна. Үүнд Герман улс Япон, Францтай нэг түвшинд, шатлалын голд байрлаж байна. Нэгдүгээр байранд Хятад, Орос, Иран байна гэж хэвлэлд дурьджээ.