АНУ-ын хууль тогтоомжийн цоорхойг ашиглан тус улсын Үндэсний аюулгүй байдлын агентлаг америкчуудын цахим шууданг хянах болон утасны яриануудыг ордергүйгээр сонсох боломжтой байдаг. Америкийн тагнуулын тусгай албаны ажилтан асан Эдвард Сноудены өгсөн эдгээр баримтуудыг британий “Гардиан” сонин сайтан дээрээ нийтлэжээ. 2011 онд батласан энэхүү нэмэлт нь америкийн хүчнийхэнд хэрвээ тэдний бай америкийн иргэн байгаад “гадаадтай” хэлхээ холбоотой байх юм уу, аль эсвэл америкийн иргэн бус бөгөөд эцсийн бай нь АНУ-ын нутаг дэвсгэр дээр байхгүй тохиолдолд ордергүйгээр мөрдөх боломж олгодог ажээ.