Олон нийтийн саналд нэлээд нөлөөлж байгаа блогерууд «хятадын интернет хэрэглэгчдэд илүү нааштай үр бүтээлтэй мэдээлэл олгох ёстой» гэж Улсын мэдээллийн интернет-товчооны удирдагч Лу Вэй мэдэгдлээ.

«Эдгээр хүмүүс хууль, эрх зүй, ёс журмыг даган мөрдөхөд туслана гэдэгт БНХАУ-ын засгийн газар найдаж байна. Тэд иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах үлгэр жишээ болж, бусад хүмүүсийн нэр тер. ашиг сонирхолыг хохироох ажиллагааг буруушаах ёстой» гэж Синьхуа агентлаг Лу Вэйгийн хэлснээс иш татан мэдээлэв.

Хятадын шинжээчдийн тэмдэглэсэнчилэн эдүгээ хятадын 130 интернет-сервист 1,2 тэрбум гаруй аккаунтыг бүртгэжээ. БНХАУ-ын олны сонирхолыг татсан олонхи блогер «Сина Вэйбао», «Тенсент» интернет-сервист бүртгэх бичлэг хийж байна. 3300 блог зохиогч тус тус 1 сая гаруй, бараг 200 нь 10 сая захиалагчтай байна.