Урьд шөне Каирын Рабаа аль-Адауия сумийн дэргэд цугларсан египетийн цэргийнхний огцоруулсан Ерөнхийлөгч Мухаммед Мурсийн талынхны цахилгаан хангамж тасрав. Цахилгаан дамжуулахаа больсон тухай мэдээлжээ. Мөн ойр хавийн орон сууцны хэдэн хороолол ч цахилгаангүй байна. Түүнээс гадна эсэргүүцлийн арга хэмжээг сумийн өмнөх тайлбайгаас шууд нэвтрүүлж байсан телевизийн сувгууд ажлаа зогсоов. Цахилгаан хангамжийн тасалдал лалынхны эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнийг зогсоох ДХЯ-ны төлөвлөгөөний биелэлттэй аль эсвэл техникийн асуудалтай холбоотой нь илрэн тодроогүй. Нийслэлд эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн нэг сар гаруй үргэлжилж, Африк, Ойрхи Дорнодын томоохон хотын өрийн амьдралын явцыг тасаддуулж төдийгүй «Египетийн аюулгүй байдалд заналхийлж байна» гэж шинэ эрх баригчид үзэж, эсэргүүцлийн цуглаан жагсаалыг эцэслүүлэх бодолтой байгаагаа илэрхийлсэн билээ.

Гэвч ДХЯ хүч хэрэглэх хувилбарыг хэрэглэж эхлээгүй. Зарим мэдээнээс харахад тусгай газрын удирдагчид одоо хүч хэрэглэхээс татгалзахаар шийдвэрлэв. Учир нь хүч хэрэглэх ажиллагаа хоёр талаас маш олон хохирол хэлмэгдэл гаргаж мэднэ.