Орос Хятад хоёр улс Алс Дорнод усанд авахуулсантай холбогдуулан байдлыг хэвийн болгохын тулд усан хаягдлыг нэмэгдүүлэхгүй байх асуудлаар тохиролцоно.

«Хятадын талаас бидэнд хандан усны хаягдал нэмэгдэж байгаад сэтгэл түгшснээ илэрхийлээд хаягдыг хэвийн хэр хэмжээнээс хэтрүүлэхгүй байх хүсэлт тавьсан» гэж Холбооны усны нөөцийн агентлагийн тэргүүн Марина Селиверстова Ерөнхийлөгч Владимир Путины удирдлагаар хийлгэсэн селекторын зөвлөлгөөн дээр мэдээллээ.

Эл асуудлыг дипломат сувгаар шийдвэрлэх нь зайлшгүй чухал гэж тэрээр мэдэгдэв. Тус агентлаг шуурхай шийдвэр гаргахын тулд хятадын түншүүдтэй шууд ажиллах ёстой гэж Орос улсын Ерөнхийлөгч мэдэгдэв.