«Фукусима-1» АЦС-ын хамгаалах хаалт далайд хаяж байгаа цацраг идэвхт усны урсгалыг тогтоон зогсоож чадахгүй байна гэж өнөөдөр тус станцын операторч «Токио электрик пауэр» компани мэдээллээ. Компанийн уламжлан мэдээлснээр АЦС-ын дорхи бохир усны тувшин хамгаалах хаалтын өндрөөс 60 см-ээр давж халив. «Фукусима» АЦС-аас өдөр бүр бараг 300 тонн цацраг идэвхт ус тэнгис далайд хаяж байна гэж мэргэжилтнүүд дүгнэв. Эдүгээ японы эрх баригчид болон «Токио электрик пауэр» компанийн ажилтнууд хамгаалах хаалтыг бэхлэх асуудлыг яаралтай авч үзэж шийдвэрлэхийг оролдож байна. Түүнчлэн станц дороос бохир усныг аажмаар шахан гаргахаар төлөвлөжээ.