Өчигдөр Японд хэт халуунаас болж гурван хүн нас барав. Тус улсын олонхи нутагт маш халуун байна. Эмнэлэгт хэвтүүлсэн 1729 хүний найман нь бие муу байна.

Өчигдөр Японы гурван муж улсад сүүлийн зургаан жилд анх удаа Цельсийн шаталбараар 40 хэм халуун болов. Түүнчлэн Коти муж улсын Симанто хотод 40,7 хэм, Токиод 37 хэм халуун болжээ. Энэ зун гарсаар Японд хэт халуунаас болж нийт 40 гаруй хүн нас барж, 31 мянга гаруйг эмнэлэгт хэвтүүлэв. Тэдний үлэмж хэсэг нь 60 гарсан хүмүүс юм. Олонхи нь гэртээ халуунд цохиулжээ. Тэд цахилгаан хэмнэхээр агааржуулагчийг ажиллуулахгүй байсан аж. Японы засгийн газар агааржуулах багажийг халуун 28 хэмд хүртэл ажиллуулахгүй зөвлөмж өгсөн билээ. Харин одоо оршин суугчиддаа хандан эрүүл мэндээ бодож хэт халууныг тэсэлгүй зохих арга хэмжээ авахыг уриалжээ.