Зүүн-хойд Хятадын Орос улстай хил залгаа Хэйлунзян муж сүүлийн 20 жилд анх удаа хамгийн хүчит үерт нэрвэгдэж мэднэ гэж өнөөдөр Синьхуа агентлаг мэдээллээ.

Агентлагийн уламжласнаар эдүгээ Нэньзян голынг усны тувшин хэвийнхээс 1,62 метрээр хэтрэв. Мужийн эрх баригчид үүнтэй холбогдуулан «улбар шар» зэрэглэлийн түгшүүр зарлав. БНХАУ-д гай гамшгийг анхааруулан сануулах систем хөх, шар, улбар шар, улаан зэрэг дөрвөн үе шаттай.

БНХАУ-ын үндэсний цаг уурын судлалын төвөөс мэдээлснээр ойрын гурван өдөр Хятадын хойд, зүүн-хойд нутгийн байдал түгшүүртэй хэвээр байх болно. Ням, даваа, мягмар гаригт хойд, зүүн хойд бүс нутаг болон баруун-өмнөд Сычуань, Юньнань мужууд их хур тундастай.