Орос улстай хийсэн «2+2» уулзалт үр бүтээлтэй болсон гэж АНУ үзэж байна. Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни эдгээр хоёр орны дипломат, цэргийн тусгай газруудын уулзалтад ийн нааштай үнэлгээ өгчээ. Түүний хэлснээр Сергей Лавров, Сергей Шойгу нар аюулгүй байдлын төдийгүй эдийн засгийн асуудлаар цааш хамтран ажиллах асуудлуудыг америкийн ажилт нэгтнүүдтэй авч үзэж хэлэлцэв. Түүнчлэн тэд Эдвар Сноудены хэрэг болон АНУ-ын ерөнхийлөгчийн Москвад хийх айлчлалыг хойшлуулсан явдлыг хөндөж ярьсан байна. АНУ, ОХУ-ын сайд анр өнгөрөгч баасан гаригт Вашингтонд уулзав.