Өмнөд Солонгос, АНУ-ын «Ыльчи фридом гардиан» (Ulji Freedom Guardian) жил дутмын байлдааны хамтын сургууль 8-р сарын 19-30-ны өдрүүдэд явагдах тухай Хамтын цэргийн командлалын төлөөлөгчийн тараасан мэдэгдэлд өгүүлжээ. Мэдэгдлээс харахад өмнөд солонгосын талаас 50 мянган, америкийн талаас бараг 30 мянган цэргийн албан хаагч сургуульд оролцоно. Штабууд шийдвэр гаргахдаа сургуулийн явцад компьютерийн загварыг өргөн хэрэглэж байна. БНАСАУ америк-өмнөд солонгосын байлдааны сургуулийг буруушааж байна. Ингэснээрээ Сөүл Вашингтон хоёр Солонгосын хойгийн байдлын хөгжлийг урьдчилан харахын аргагүй болгож мэднэ гэж үүний өмнө Пхеньян удаа дараа анхааруулсан билээ.