Египетийн зэвсэгт хүчин Синай хойгийн хойд хэсэгт ажиллагаа явуулж, радикал бүлгүүдийн хэдэн арван зэвсэгт этгээдийг устгасан буюу олзлосон байна. Орон нутгийн ХМХ уламжлан мэдээлснээр хожим египетийн цэргийнхэн мэдээллийг лавлан тодруулах мэдэгдэл хийх гэж байна.

Өчигдөр орой Газын зурвастай хил залгаа Шейх-Зувейд, Рафах орчмын зэвсэгт бүлгүүдийн байрлалд нисдэг тэрэгнүүдээс хүчит цохилт өгсөн байна. Арми 2012 оны 8-р сард Рафахад 16 хилчнийг буудан хөнөөсөн зэвсэгт бүлгүүдийн үл мөрийг илрүүлэн мөрдөж байна гэж үүний өмнө мэдэгдсэн билээ. Ойрын үед хүчний байгууллагын дээгүүр албан тушаалтай төлөөлөгч энэ давшилт болон түүнд оролцогчдын тухай дэлгэрэнгүй мэдээлнэ. Тэд жихад зарласан бүлгүүдийн гишүүд байсан нь тодров. Зарим нь өнөөболтол Синайд байгаа бөгөөд нэг хэсэг нь зугтаж зайлсан тухай «Эль-Баляд» мэдээллээ. Агаараас цохилт өгсөний дараагаар хуурай замын цэрэг жихад зарлагчдын түшиц газруудыг дайрав. Одоо тусгай зориулалтат цэргийн анги салбар ба десантын цэрэг нисэх хүчний дэмжлэгээр энд үлдсэн дээрэмчдийг эрэж байна.