Эдвард Сноудены талаас мэдээлэл гадагшилсан таагүй явдалд хариу болгож, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн мэдээлэл бүрдүүлэх хөтөлбөрийн цэвэр тунгалаг байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн алхам хийхийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама санал болгожээ.

Түүний хэлснээр, зөвхөн тэр өөрөө ч төдийгүй америкийн бүх ард түмэн мэдээлэл бүрдүүлэх хөтөлбөрт итгэх ёстой. Үүний тулд тусгай албаны ажлын талаар шинэ мэдээллийг задлах болно гэж АНУ-ын ерөнхийлөгч тэмдэглэсэн байна. АНУ, өөрийн ард түмнийг мөрдөх сонирхолгүй байгаа гэж Обама цохон тэмдэглэжээ.